•         Хууль Зүй , Дотоод Хэргийн Яамны "Салбарын статистик мэдээллийн сан" програм хангамжийг боловсрууллаа. Энэхүү програм хангамж нь ХЗДХЯ-ны салбарын найман байгууллагын тайлан мэдээ , статистик мэдээллийг цахим хэлбэрээр авч тус мэдээлэлд дүн шижилгээ хийдэг програм хангамж юм.
  •         Манай хамт олон БЗД-ийн 84-р дунд сургуулд цахим сургалт , удирдлагын програм хангамжийн системийг амжилттай нэвтрүүллээ. Цахим сургалт , удирдлагын систем нь сургалт , удирдлагын үйл ажиллагааг програмчилж, сургалтын амжилтанд дүн шинжилгээ хийх боломжийг сургууль , багш , эцэг эх , сурагчдад бий болгож байгаа давуу талтай. Сургуулиуд тухайн системийг нэвтрүүлснээр доорх асуудлуудыг шийдвэрлэх юм. Эцэг эхчүүд дэлхийн аль ч өнцгөөс хүүхдийнхээ хичээл сургалт , сургуулийн үйл ажиллагаатай танилцаж , сургалтын амжилтанд нь дэмжлэг үзүүлэх боломжтой боллоо. Жишээ нь Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүс интернет ашиглан монголд сурч байгаа хүүхдийнхээ хичээлийн ирц, гэрийн даалгавар , сурлагын дүнгээс эхлээд үзэж байгаа хичээлийн агуулга хөтөлбөртэй нь танилцах бүрэн боломжтой. Сургууль болж буй үйл ажиллагааг цаг хугацаанд нь мэдэж , хүүхдийнхээ сурлагын амжилтыг сургууль , анги , өөрийнх нь хувьд харьцуулсан дүн шинжилгээнүүдтэй танилцаж , сурлагын амжилтанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг нь бодитоор мэдэж сурлагын амжилт , төлөвшилд нь шинжилгээ хйих боломжтой. Багш , эцэг эх , сургуулийн захиргаа болон төгсөгчдийн дунд цаг , хугацаа , орон зайны хязгаар үгүй болсон. Багш нарын талаарх судалгааг сурагчдаас хүссэн үедээ авч багш нарын хөдөлмөрийг ил тод , шудрага үнэлэх бүрэн боломжтой болгосон.
  •         2009 оны 4 сард Mytech компани Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөн иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтын төрийн захиргааны төв байгууллагад ажиллах сонирхолтой иргэдийг онлайнаар бүртгэх болон шалгалтын дүнг засах , тест боловсруулах ,олон хувилбарт тестийн санг автоматаар үүсгэх , шалгуулагчийн нэгдсэн бааз үүсгэн иргэдийг мэдээллээр хангах, иргэд шалгалтын төлбөр шалгалттай холбоотой бүхий л асуудлыг 20009 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалэыг амжилттай зохион явуулж дуусгалаа. ТАЗ-ийн Төрийн захиргааны Төв байгуулагад орж ажиллах сонирхолтой 2683 иргэнийг 2009 оны 4 сарын 10 наас 21 хүртэл www.exab.csc.gov.mn сайтаар онлайнаар бүртгэж , шалгалт 5 – р сарын 2-3 нд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.Бидний боловсруулсан прогром хангамж төрийн захиргааны байгууллага д процэссыг бүрэн автоматжуулсан , цаасгүй технологи , оочир дараалал үүсгэхгүйгээр ширээнийхээ ардаас шалгалтанд бүртгүүлэх , мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэн , аливаа хүндлэл бэрхшээлгүйгээр хялбар зохион байгуулагдах боломжийг олголоо. Мэдээлэл , холбооны технологийн шилдэг согнголт -2009 шалгаруулалтын "Шилдэг цахим үйлчилгээ" шалгаруулалтанд манай байгууллагын боловсруулсан Элсэлтийн ерөнхий шалгалтын багц систем шалгарлаа. Мэдээлэл Технологийн үндэсний паркийн инкубаторын шилдэг төгсөгч Монгол улсын зохиогчын эрхийн гэрчилгээ.