2005 онд :
9 сараас эхлэн Монголын үндэсний олон нийтийн радиогоор "Боломж" нэвтрүүлгийн "Цахим боломж" буланг 7 хоног бүрийн лхагва гаригт явуулж байна.
2006 онд :
Болосвролын салбарт элсэлтийн ерөнхий шалгалтын цогц системийн шийдлийг анх нэвтрүүлсэн.
2007 онд:
Мэдээлэл технологийн үндэсний паркын Мэдээлэл технологийн гадаад аутсоорсингийн чиглэлээр ажиллах "туслан гүйцэтгэгч туршилтын компани"-ий хугацаанд амжилттай ажиллан "туслан гүйцэтгэгч компани"-аар шалгаран програм хангамжийн гадаад, дотоод аутсоорсингийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.
2008 онд:
НҮБ-ын "Хүний эрх ба хууль зүйн хүртээмж", Азийн хөгжлийн банк "Хөдөлмөр эрхлээгүй залуучууд насанд хүрэгчдийн мэргэжлийн албан бус сургалт" төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн
"Цахим сургалт, удирдлагын багц систем"-ийг ЕБС-ын 84-р сургуульд амжилттай нэвтрүүлснээр боловсролын салбар дахь мэдээллийн технологийн хэрэглээг шинэ түвшинд гаргах эхлэлийг тавьсан
|
2009 онд:
Цахим сургуулийн удирдлагын системийг ерөнхий боловсролын "Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдэд ээлтэй жишиг сургууль болох 13-р сургууль", "Гадаад хэлний сургалттай тольт" дунд сургууль, 47-р сургуулиудад амжилттай нэвтрүүлээд байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтын цогц програм хангамжийг амжилттай нэвтрүүлсэн
Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Салбарын статистик мэдээллийн сан програм хангамжийг боловруулсан
2010 онд:
Комьпютер болон тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлт, үйлчилгээг хийж эхэлсэн
Телекамерийн хяналтын системийг аж ахуй нэгжүүдэд амжилттай нэвтрүүлж эхэлсэн
"Субашид" электрон сургалтын системийг нэвтрүүлсэн
Мөн "Моби тэмүүлэл хөтөлбөр"-ийг санаачлагч Мобиком корпорацитай хамтран УБ хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 19-дүгээр сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд "Цахим сургалт" төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
|